Нууцлалын бодлого

Хувилбар 1.0 · Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 11 дүгээр сарын 2 · Пиксел Аксора ХХК

Пиксел Аксора ХХК (цаашид «QURL») нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хувийн мэдээллийг хамгаална. Энэхүү бодлого нь ямар мэдээлэл цуглуулах, яагаад, хэр удаан хадгалах, хэнд дамжуулахыг тайлбарлана.

1. qurl.mn холбоос дээр дарсан хүн

Та qurl.mn холбоос нээхэд бид таны хэн болохыг тодорхойлох мэдээлэл цуглуулдаггүй. Дараах мэдээлэл үүснэ:

  • Огноо, цаг;
  • Төхөөрөмжийн төрөл (утас, таблет, компьютер), хөтөч, үйлдлийн систем;
  • Улс (сүлжээний үйлчилгээ үзүүлэгчээс тодорхойлсон, хот биш);
  • Ямар сайтаас орсон (зөвхөн домэйн нэр, бүтэн хаяг биш);
  • QR кодоор орсон эсэх.

Таны IP хаягийг хадгалдаггүй. Давхцалгүй зочныг тоолохын тулд IP, хөтчийн мэдээлэл, огноог нууц түлхүүрээр нэг чиглэлтэй хувиргасан утгыг ашигладаг бөгөөд өдөр солигдоход холбогдохгүй, буцааж IP болгох боломжгүй. Холбоос нээхэд cookie хадгалдаггүй.

Энэ мэдээллийг холбоосыг үүсгэсэн Гэрээт байгууллага нэгтгэсэн статистик байдлаар харна. 400 хоногийн дараа автоматаар устгана.

2. Гэрээт байгууллагын ажилтан

  • Нэр, имэйл, эрх, байгууллага — бүртгэл болон нэвтрэлтэд;
  • Нууц үг — зөвхөн argon2id хэш хэлбэрээр, хэн ч эх хэлбэрийг харах боломжгүй;
  • Нэвтрэлтийн сесс — зөвхөн нэвтрэлтийг хадгалах cookie (httpOnly), 7 хоног эсвэл 12 цаг идэвхгүй бол дуусна;
  • Аудитын бичлэг — хэн, хэзээ, ямар үйлдэл хийсэн; гэрээний хугацаанд болон дараа нь хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.

3. Луйврын мэдэгдэл илгээсэн хүн

Мэдэгдэлд оруулсан тайлбар, хүсвэл холбоо барих мэдээлэл. Хүсэлтийг давтан илгээхээс сэргийлэх зорилгоор IP-ийн хувиргасан утга хадгалагдана. Мэдэгдлийг зөвхөн QURL-ийн ажилтан, шаардлагатай бол холбогдох Гэрээт байгууллага ба хууль сахиулах байгууллагатай хуваалцана.

4. Гуравдагч этгээд

  • Cloudflare — сүлжээний хамгаалалт ба хурдасгуур;
  • Resend — урилга, нууц үг сэргээх имэйл илгээх;
  • Хостингийн үйлчилгээ үзүүлэгч — серверийн дэд бүтэц.

Бид хувийн мэдээллийг худалдах, зар сурталчилгааны зорилгоор дамжуулахгүй.

5. Аюулгүй байдал

Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Токен, API түлхүүрийг зөвхөн хэш хэлбэрээр хадгална. Өгөгдлийн санг өдөр бүр нөөцөлнө.

6. Таны эрх

Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтийг info@qurl.mn хаягаар гаргаж болно. Хүсэлтэд 30 хоногийн дотор хариу өгнө.

7. Холбоо барих

Пиксел Аксора ХХК · info@qurl.mn · +976 99441406